Нэг. Oluulaa.mn гэж юу вэ ?

www.oluulaa.mn нь цахим худалдааны платформ юм.

Хоёр. Худалдан авалт хийхэд заавал гишүүн байх ёстой юу ?

Хэрэглэгч гишүүнээр бүртгүүлэн худалдан авалт хийх, facebook хаягаараа нэвтрэн худалдан авалт хийх ,зочноор нэвтрэн худалдан авалт хийх боломжтой.

/Зочноор нэвтрэх – бүртгэл үүсгэхгүйгээр худалдан авалт хийх/

Гишүүнд үүсэх давуу талууд :

o    Өөрийн захиалгын түүх үүсэх, түүнийгээ хянах

o    Захиалсан бараа бүтээгдэхүүний хүргэлтийг хянах

o    Хүслийн жагсаалт үүсгэх

o    Хямдрал урамшууллын талаарх мэдээллийг шууд хүлээн авах

o    Худалдан авалт тутамд оноо бодогдох.

Гурав. Хэрхэн бараа худалдан авах вэ ?

o    www.oluulaa.mn бүртгүүлэх/ зочноор нэвтрэн орох

o    Сонгосон бараагаа сагсанд нэмэх

o    Хүргэлтийн хаяг, холбогдох мэдээллийг үнэн зөв бөглөж захиалга өгөх

o    Захиалгын дагуу та төлбөр төлөх боломжуудаас сонголт хийн төлбөрөө төлснөөр таны захиалга баталгаажна.

o    Захиалга баталгаажиж үед таны и-мэйл хаягт хүргэлтийн талаарх мэдээлэл, и-баримтын хамт очих болно.

Дөрөв. www.oluulaa.mn цахим дэлгүүрийн барааны үнэ бусад цахим дэлгүүрийн барааны үнээс яагаад хямд байдаг вэ ?

Бид зах зээл дээрх хамгийн хямд үнийг тогтоохыг зорьдог

Зургаа. Танай цахим дэлгүүр 24 цагийн ажиллагаатай юу ?

Цахим дэлгүүрийн үйл ажиллагаа 24 цагийн турш зогсолтгүй явагдана. Хэрэглэгч нь ажлын өдрүүдийн 10:00 – 18:00 цагийн хооронд 7724-4488 утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой байна.

Долоо. Хүргэлтийн талаар ?

Хот доторх хүргэлт нь Улаанбаатар хотын дараах хязгааруудад хийгдэнэ. Үүнд:

o    Баруун:Сонсголон

o    Хойд: Бэлх, 7 буудал

o    Зүүн: Ботаникын эцэс

o    Урд: Зайсан, Нисэх

Хүргэлтийн цагийн хуваарь : даваа – бямба 09:00 цагаас 20:00 хүртэл /ням гарагт амарна/

Найм. Худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг сольж, буцаах боломжтой юу ?

Бараа бүтээгдэхүүн солих - Хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүний загвар зөрсөн, гэмтэлтэй байсан тохиолдолд зөвхөн ижил төрлийн бараа бүтээгдэхүүнээр солино.

  1. Бараа бүтээгдэхүүн буцаах - Нэгэнт Хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүн хүргэгдэн Хэрэглэгч хүлээн авсан бол тус захиалгыг болих, буцаах, цуцлах ямар нэгэн боломжгүй болно.  Хэрэглэгч алдаанаас шалтгаалан буцаах хүсэлт гаргасан бол хүсэлт гаргаснаас хойш хүсэлтийг ажлын 5 өдөрт шийдвэрлэж хэрэглэгчийн дансанд шилжүүлнэ. Ингэхдээ нийт үнийн дүнгээс 3% хасаж хэрэглэгчийн дансанд шилжүүлнэ.

1.      Бараа буцаахад мөнгөн дүнгээс яагаад 3% шимтгэл авдаг юм бэ ?

Гүйлгээ, цахим төлбөр тооцооны систем нь гүйлгээ тус бүрийн үнийн дүнгээс шимтгэл  тооцож авдаг