Монгол-ОХУ-ын Эрхүү мужийн бизнес эрхлэгчидтэй хийх В2В уулзалт


Нийтэлсэн: Admin. 2023-10-19


Card image cap

ОХУ-ын “Дорнод Сибирийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим”-тай хамтран 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Эрхүү мужийн аж ахуй, нэгжүүдтэй В2В уулзалт зохион байгуулагдах гэж байна.

Тус уулзалтад Эрхүү мужийн хүнсний бүтээгдэхүүний экспорт, тахианы өндөгний экспорт, тоног төхөөрмж, эрүүл мэндийн тоног төхөөрөмж, талх нарийн боовны үйлдвэрлэл, оедол зэрэг чиглэлийн 13 компанийн 20 гаруй бизнес эрхлэгчид оролцоно. Уулзалтууд синхрон орчуулгатай.

Сонирхсон аж ахуй, нэгжүүд дараах линкээр орж бүртгэл үүсгэн, уулзалт хийх чиглэлээ бичнэ үү! Бүртгэл 10 дугаар сарын 22-ны өдөр хаагдана.

Хэзээ: 2023 оны 10-р сарын 24-ны 10:30-13:00
Хаана: МҮХАҮТ-ын 503 тоот
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 77277070 /6/, 94013003